A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 254

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн "Монгол туургатан" театрыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн.

2. Нийгмийн ухааны дээд сургуулийг Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Нацагдоржийн.

3. Ховд аймгийн Хөгжимт драмын театрыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Жамъянгийн Чулууны.

4. Төв аймгийн Баян сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн.

5. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Гүржавын Тувааны.

6. Улаанбаатар төмөр замын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар зүтгүүрийн депог Монгол Улсын гавьяат тээвэрчин Даваагийн Дамбийбалжирын.

7. Архангай аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын гавьяат багш Төгсцогтын Нямдоржийн.

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын IY дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийн.

9. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Гэлэгжамцын Лувсанцэрэнгийн.

10. Хавдар судлалын үндэсний төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Намхай-Очирын Нямдаваагийн.

11. Архангай аймгийн Цахир сумын соёлын төвийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ванчинсүрэнгийн Оросоогийн нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол,соёл,шинжлэх УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР