A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн хуулийн этгээдэд ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 1731 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөрт шаардагдах 486.064.800 (дөрвөн зуун наян зургаан сая жаран дөрвөн мянга найман зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. Нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, 97.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ