- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2001 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 30
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийн 80 жилийн ойн үеэр Ази, Номхон далайн улсуудын мэдээллийн агентлагуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага-ОАНА-гийн гүйцэтгэх хорооны ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо хийлгэх саналыг дэмжсүгэй.
2. Уг арга хэмжээнд зориулж 15,0 (арван таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
