A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

(Энэ тогтоолыг 2011-04-06-ны 102-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Боловсролын тухай хуулийн 43.2.4, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оршин суугаа газраас нь 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдыг өвлийн амралтаараа орон нутагтаа очиж амрахад явсан баримтыг нь үндэслэн аймгийн төв хүртэлх тээврийн нэг талын зардлыг Сургалтын төрийн сангаар дамжуулан олгож байсугай

2. Дээрх арга хэмжээнд 2004 онд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлж, цаашид жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Амьдрал ядуу, нэн бага орлоготой өрх, иргэд болон ахмад дайчдын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар тогтоолын З дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.