- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ардчилсан хувьсгалын 20 жилийн/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 355
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ардчилсан хувьсгалын 20 жилийн/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 163 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ардчилал, хүний эрхийн өдөр"-2009 оны 12 дугаар сарын 10—ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэсүгэй.
2. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
