- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Дамдинй Пэрлээгийн 100 жил)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Дамдинй Пэрлээгийн 100 жил)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Төрийн шагналт, академич Дамдины Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг 2011 онд тэмдэглэсүгэй.
2. Ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. Ойн арга хэмжээнд шаардагдах 30.5 (гучин сая таван зуун мянган) сая төгрөгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
4. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Зохион байгуулах комисст даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A