- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЁСЛОЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ЁСЛОЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ
1993 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 106
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын удирдлага, холбогдох байнгын хороодын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын болон Монгол Улсын Төрийн ёслолын ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Төрийн ёслолын алба байгуулсугай.
Төрийн ёслолын албаны ажилтнууд нь төрийн албан хаагчийн хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт харьяалагдаж байхаар тогтоосугай.
2.Монгол Улсын Төрийн ёслолын журмыг холбогдох газруудын оролцоотойгоор боловсруулан энэ оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг Соёлын сайд, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A

1993 оны 6 дугаар сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |