- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИУДЫН УДИРДЛАГЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИУДЫН УДИРДЛАГЫН ТУХАЙ
1996 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 190
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"АПУ", "Махимпэкс", "Говь" хувьцаат компаниуд, "НИК" концерний эрх барих байгууллагад төрийн өмчийн төлөөлөгчийг болон "Хүнс трейд", "Улаанбаатар импэкс"-ийн захирлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуутай зөвшилцөн хууль тогтоомжийн дагуу тус тус томилохыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/-д үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Текст томруулах
A
A
A
