- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧ БЭЛТГЭХ, МЭРГЭШЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧ БЭЛТГЭХ, МЭРГЭШЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагыг төрийн мэргэшсэн ажилтнаар хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Дараахь арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваа, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн захирал Ц.Гомбосүрэн нарт зөвшөөрсүгэй.
а/төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд төрийн захиргааны байгууллагын захиалга, гэрээний үндсэн дээр төрийн захиргааны албан хаагчийн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтын хэлбэрийг дор дурдсанаар тогтоох :
-төрийн удирдлагын менежер бэлтгэх сургалт;
-төрийн удирдлагын магистр бэлтгэх сургалт;
-дахин мэргэшүүлэх сургалт ;
-мэргэшил дээшлүүлэх сургалт;
-зорилтот сургалт.
б/бизнесийн удирдлагын магистр, мэргэшсэн менежер бэлтгэх, бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх, мэргэшил дээшлүүлэх болон зорилтот сэдэвчилсэн сургалтыг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн захиалга, гэрээгээр сургаж байх.
2.Зохих бэлтгэлийг нь хангасны үндсэн дээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд төрийн удирдлагын магистрын зэрэг олгох сургалтыг 1998/1999 оны хичээлийн жилээс нээхээр бодож, түүний сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, багшлах, боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг Төрийн захиргааны албаны зөвлөлтэй хамтран авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваа, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн захирал Ц.Гомбосүрэнд даалгасугай.
3.Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангиллын албан хаагчдыг төрийн захиргаагаар мэргэшсэн магистрын зэрэг олгох сургалтад, ахлах түш,мэл, дэс түмэл, туслах түшмэлийн ангиллын албан хаагчдыг төрийн удирдлагын менежер бэлтгэх дипломын сургалтад тус тус хамруулан сургаж байх чиглэлийг цаашид баримтлах нь зүйтэй гэж үзсгэй.
4.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэх хэмжээ авахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт даалгасугай.
5.Энэхүү тогтоолын нэгдүгээр зүйлийн "а"-д заасан сургалтад хамрагдах суралцагчдын сургалтын болон суралцах хугацааны байрны зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, суралцах хугацааны цалин, Улаанбаатар хотод ирэх, буцах замын болон 3 сар хүртэл хугацаатай сургалтад оролцогчдын зам хоног, дадлагатай холбогдсон зардлыг захиалагч төрийн захиргааны байгууллагын төсвөөс санхүүжүүлж байхаар тогтоож, ийнхүү санхүүжүүлэх журмыг Төрийн захииргааны албаны зөвлөлтэй хамтран баталж мөрдүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.
/5 дугаар зүйлд 1999 оны 39 дүгээр тогтоолоор орсон нэмэлтийг тусгав./
6.Төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн "а"-д заасан сургалтад жил жилийн төлөвлөгөөний үндсэн дээр ээлж дараатай хамруулах ажлыг Төрийн захиргааны албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваа, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн захирал Ц.Гомбосүрэн, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох бусад байгууллагад даалгасугай.
7.Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа цаашид төрийн захиргааны удирдах албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллах өндөр мэдлэг боловсрол, туршлага, чадвартай хүмүүсийг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн сонгон шалгаруулж, гадаадад мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргааны магистрын зэрэг олгох сургалтад хамруулан суралцуулах асуудлыг Төрийн захиргааны албаны зөвлөлтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлэх үүргийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад хариуцуулсугай.
8.Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын эрх баригчдад үүрэг болгосугай.
а/ мэдлэг, туршлагатай ажилтныг дагалдуулж сургах, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэй ажиллуулах, ажил, албан тушаал сэлгүүлэн ажиллуулах зэргээр төрийн захиргааны албан хаагчийг ажлын байранд нь сургах;
б/ төрийн захиргааны албан хаагчийг шинээр ажилд авахад болон албан тушаалын ангилал, зэрэглэл ахих, өөр ажилд шилжихэд тухайн шинэ орчин нөхцөлд шаардагдах мэдлэг, арга барил эзэмшүүлэх зорилгоор 1-3 долоо хоногийн зорилтот сургалтаар давтан сургаx;
в/ Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын бодлого , шийдвэр, улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан зорилт, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, олон улсын байдал, зах зээлийн эдийн засгийн харилцаа, удирдлагын хөгжлийн онол, арга зүйн асуудлаар цуврал хичээл явуулах, бүх төрлийн хэвлэлээр мэдээлж сурталчлахын зэрэгцээ гарын авлага, зөвлөмж гаргаж нийтийн хүртээл болгох.
9.Төрийн албан хаагчдыг ажлын байранд нь сургах хэрэгцээ их байгааг харгалзан алсын зайн сургалтын тогтолцоо бий болгох, багаар сургалт зохион байгуулах, оролцооны арга нэвтрүүлэх зэргээр сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын сургалтыг орон нутагт зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий багш-арга зүйчдийг нутгийн захиргааны байгууллагын захилагыг үндэслэн зорилтот сургалтаар бэлтгэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн инсититутийн захирал Ц.Гомбосүрэнд даалгасугай.
10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн имнститутийн орон тоо, бүтцийг тогтоох, дүрэм, төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээ, сарын цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 9*-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн дүрэм"-ийн 12 дугаар зүйлийн "в" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
