A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 126

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн сангийн нэгдсэн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдон "Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс" гэснийг "Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс" гэж, "Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтэс" гэснийг "Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтэс" гэж, мөн "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Санхүүгийн бодлогын хэлтэс" гэснийг "Санхүү, эдийн засаг, стратегийн бодлогын хэлтэс" гэж тус тус өөрчлөн 2002 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН