A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 249

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн 1.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2003 онд нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл хийх, хувьчлах байгууллагуудын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 1, 2, З дугаар хавсралтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай:

а/тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн салбарын 2003 онд хувьчлах байгууллагуудын жагсаалт"-ын 4-ийн "4.Үйлдвэрлэл урлалын сургууль", "15.Монсам ХХК" гэснийг хасч, "11.Улсын цирк" гэсэн хэсгийн "Хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулж хувьцааны 51 хувийг зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар" гэснийг "Менежментийн үр дүнг харгалзан" гэж өөрчлөх;

б/тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн салбарын 2003 онд өөрчлөлт, шинэчлэл хийх байгууллагын жагсаалт"-ын "5.Дархан өргөө коллеж", Барилгын шаталсан сургалттай сургалтын төв, "6.Техникийн коллеж", "7.Анагаах ухааны коллеж", "9.Хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн", "10.Багшийн коллеж", "11.МУИС-ийн салбар сургууль", "12.ХААИС-ийн Алтайн бүсийн салбар сургууль" гэснийг, мөн жагсаалтын 20 дахь заалтын "Төрийн бус байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулж ..." гэснийг тус тус хасах;

в/тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "2003 онд худалдах нийгмийн салбарын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ын 2 дахь заалтын ""Их Монгол" дээд сургууль" гэсний дараа ""Мөнх-Ану" дээд сургууль, ""Монтехнологи" ХХК" гэж нэмэх.

2. Бүсийн их, дээд сургууль шинээр байгуулах асуудлыг судалж, бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд А.ЦАНЖИД

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР