- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОХИРУУЛАГЧ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 11 сарын 28 -ны өдөр
Дугаар 279
Улаанбаатар хот
ТОХИРУУЛАГЧ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл Засгийн газрын тухай хуульд агентлагуудын талаар оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд нарт даалгасугай:
1.Одоо ажиллаж байгаа байгууллагыг агентлаг болгон өөрчлөх, дарга (Засгийн газраас нэгэнт томилогдсоноос бусад)-ыг нь томилох асуудлыг энэ онд багтаан Засгийн газрын тухай хуульд орсон шинэ өөрчлөлтийн дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
2.Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл хугацаанд одоо ажиллаж байгаа агентлагийн орон тоо, төсөвт зардлыг хэмнэх чиглэлээр Сангийн яамтай тохиролцсоны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийх;
З.Шинээр байгуулагдах агентлаг болон бусад бүх агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тоо, төсвийг зохих журам, нэгдсэн аргачиллын дагуу боловсруулж, агентлагийн тухай хууль батлагдсаны дараа Засгийн газарт оруулж батлуулах бэлтгэлийг одооноос эхлэн хангаж ажиллах.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
