- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУРШИЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТУРШИЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ
1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 218
Хөдөөгийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сумын эмнэлгийн удирдлагыг менежментийн гэрээ байгуулах замаар байгууллага, иргэдээр гүйцэтгүүлэх туршилт явуулахыг зөвшөөрч, холбогдох журмыг боловсруулан мөрдүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.
2.Харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, үйлчлэх хүрээний хүн амын өвчлөл, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг нарийвчлан судалсны үндсэн дээр зарим сумдын эмнэлгийн удирдлагыг менежментийн гэрээ байгуулах замаар байгууллага, иргэдээр гүйцэтгүүлэх туршилтыг 1998 оноос эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
З.Энэхүү туршилтын дүн, цаашид авах арга хэмжээний тухай саналыг 1998 оны IҮ улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
