- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ
1996 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зарим барилга байгууламжийн зориулалтыг өөрчлөх тухай "Засгийн газрын 1991 оны 229 дүгээр тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн яам, электрон техникийн "Хэт" пүүст ашиглуулахаар шийдвэрлэсэн хөдөө аж ахуйн цахилгаан, сантехник, тоног төхөөрөмжийн засвар, угсралтын трестийн баилга байгууламж, тоног төхөрөмжийн төрийн өмчийн төлөөллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хэрэгжүүлж байхаар тогтоосугай.
2.Хөдөө аж ахуйн цахилгаан, сантехник, тоног, төхөөрөмжийн засвар, угсралтын трестийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн төрийн өмчид хамаарах хэсгийг шинэчлэн тогтоох, дахин үнэлэх, цаашид уг барилга байгууламж, тоног төхөөрөмжийн төрийн өмчийн хэсгийг хэрхэх талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг холбогдох яам, байгууллагатай хамтран авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД
Текст томруулах
A
A
A
