A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг (эхний үе шатанд 1999-2005 онд) хэрэгжүүлэх/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны З дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг (эхний үе шатанд 1999-2005 онд) хэрэгжүүлэх/

Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг (эхний үе шатанд 1999-2005 онд) хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулан явцынх нь талаар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчны сайд С.Мэндсайханд, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын тусламжийн зохих хэсгийг ашиглахаар Байгаль орчны яамтай хамтран зохицуулж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН