A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болон Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллогын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын Улсын комисс /цаашид Улсын комисс гэх/-ын бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даал гах нь:

а/төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, 1997 оны 1 дүгээр сард багтаан холбогдох журам болон зардлын төсвийг Засгийн газраар хэлэлцүүлсүгэй;

б/төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын ажлыг улсын хэмжээнд 1997 оны 1 дүгээр улиралд багтаан явуулсугай;

в/төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын ажлын дүнг 1997 оны 4 дүгээр сард багтаан Монгол Улсын Засгийн газарт оруулж хэлэлцүүлсүгэй.

З.Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын ажлын бэлтгэлийг ханган аймаг, нийслэл, сум, дүүрэг болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд бүртгэл, тооллогын комиссыг томилон ажиллуулж, бүртгэл, тооллогын ажлын дүнгийн тухай тайлан, мэдээг аймаг, нийслэлээр нэгтгэн 1997 оны З дугаар сард багтаан Улсын комисст ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

САНГИЙН САЙД П.ЦАГААН