A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 135

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчийн хорооны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

-өмч хувьчлалын газар;

-төрийн өмчийн төлөөлөл, удирдлагын газар;

-төрийн өмчийн бүртгэл, хяналтын газар;

-тамгын газар.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн хорооны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

/Засгийн газрын 2004 оны 226 душаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/