- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 154
Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1.Ус ашигласан төлбөрийн хувь, хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Усны нөөцийн эдийн засгийн үнэлгээ хийх, ус ашигласны төлбөр тогтоох тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ
Засгийн газрын 2005 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Текст томруулах
A
A
A
