- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 116
Эрүүл мэндийн багц хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн "е" заалтыг "Эрүүл мэндийн газар" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН
/2000 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
