- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 71
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын З дугаар зүйлд "Газрын харилцаа, хот байгуулалтын газар" гэсэн "с" заалт, "Бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд "Хөрөнгө оруулалт, хот тохижилтын газар" гэсэн "о" заалтыг тус тус нэмсүгэй.
2.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 30 (үйлчилгээний орлогоос цалинждаг болон нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл хүнтэй байхаар тогтоосугай.
З.Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Хөрөнгө оруулалт, хот тохижилтын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод зөвшөөрсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а", "б", 2 дугаар зүйлийн "к" заалт болон З дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД
/Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
