- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДАХ ТУХАЙ
1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Өмч хувьчлалын хууль тогтоомжид заасан журмаар худалдагдахгүй байгаа төрийн өмчийн 14 дүгээр байр /Иргэний агаарын тээврийг удирдах газарт байсан зочид буудлын цогцолбор/-ыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, Иргэний хуулийн 162 дугаар зүйл, 217 дугаар зүйл болон холбогдох бусад заалтыг баримтлан нийтийн дуудлагын худалдаанд оруулж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулах журмаар худалдахаар тогтоосугай...
2.Энэхүү нийтийн дуудлагын худалдааг зохих хууль тогтоомж, эрх зүйн актад заасан журмын дагуу зохион байгуулах эрхийг Төрийн өмчийн хороонд олгосугай.
3. Дуудлагын худалдааны доод үнийг 3,0 тэрбум төгрөгөөр тогтоож, худалдах, худалдан авах гэрээнд 2 тал гарын үсэг зурснаас хойш 2001 оны 9 дүгээр сард багтаан энэ тогтоолд заасан нөхцөл, байгуулсан гэрээний үүргийн дагуу төлж дуусгахаар тогтоосугай.
4.Төрийн өмчийн 14 дүгээр байр /зочид буудлын цогцолбор/-ыг нийтийн дуудлагын худалдаанд оруулж худалдах гэрээний гол нөхцөлийг дор дурдсанаар тогтоохыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.
а/Иргэний хуулийн 162 дпугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хамгийн өндөр үнэ санал болгосны дээр эхний жилд 500,0 /таван зуун/ сая төгрөгөөс дээш үнийг 14 хоногийн дотор төлөхөөр гэрээнд гарын үсэг зурж, санал болгосон хувь хүн, хуулийн этгээдийг ялагчаар тооцох;
б//1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар тогтоолоор хчингүй болсонд тооцсон/
в/ худалдан авагч нь худалдан авсан барилгын тохиролцсон үнийн үлдэгдлийг 2001 оны 7 дугаар сард 40 хувийг нь, 9 дүгээр сард 60 хувийг нь тус тус Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний дагуу зохих дансанд шилжүүлэх журмаар төлөх, хэрэв төлбөрийн хугацааг хожимдуулбал Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хожимдуулсан хоног тутам төлөх ёстой төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх;
г/худалдан авагчаас гэрээний дагуу жил тутамд төлөх төлбөрт ханшны өөрчлөлтийг тухайн жилийн мөнгөний бодлогоор батлагдсан хэмжээгээр тооцож тусгах.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА
/1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар тогтоолын өөрчлөлт, 2001 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 151 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав. /
Текст томруулах
A
A
A
