A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2006 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу хаалгах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ