- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТООЛЛОГЫН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ТООЛЛОГЫН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалттай холбоотой дүрэм, журмыг боловсронгуй болгох, түүх, соёлын үнэт зүйлсийг үрэгдүүлсэн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, цаашид хатуу хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамба, аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Гадаад оронд зохион байгуулсан үзэсгэлэнгийн орлого болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн түүх, соёлын дурсгалт зүйлийн цомог хэвлүүлэх, цахим хэлбэрт оруулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
3. Алдагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, илрүүлэх, олж тогтоох ажлыг эрчимжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.
4. 2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргуулж, актлан устгах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A
