- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-112-т/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-112-т/
Дугаар 19
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 112 дугаар тогтоолын хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
| Дарга | -Монгол Улсын Ерөнхий сайд |
| Орлогч дарга | -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга |
| Гишүүд: | -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд; |
| -Батлан хамгаалахын сайд; | |
| -Барилга, хот байгуулалтын сайд; | |
| -Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд; | |
| -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (тохиролцсоноор); | |
| -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч; | |
| -Төв аймгийн Засаг дарга; | |
| -Хэнтий аймгийн Засаг дарга; | |
| -Өвөрхангай аймгийн Засаг дарга; | |
| -Байгаль орчны дэд сайд; | |
| -Гадаад хэргийн дэд сайд; | |
| -Сангийн дэд сайд; | |
| -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд; | |
| -Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч; | |
| -Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга; | |
| -Төрийн ёслолын албаны дарга. | |
| Нарийн бичгийн дарга | -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга. |
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх