- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/
Дугаар 17
Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД | Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР | |
Текст томруулах
A
A
A
