- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Үндсэн чиглэл хэрэгжүүлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 41
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Үндсэн чиглэл хэрэгжүүлэх)
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 87 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралтын ёсоор баталсугай.
2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг оны эхнээс эрчимтэй биелүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачилгатай ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
4. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг 2008 оны 10 дугаар сард, биелэлтийг 2009 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
