- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2008-10-03-ны 6 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2008-10-03-ны 6 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 57
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулга бүхий 27-30 дахь заалт нэмсүгэй;
"27. Монгол-Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг
Дарга - Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд
28. Монгол-Катарын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг
Дарга -Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд
29. Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг
Дарга -Түлш, эрчим хүчний сайд
30. Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг
Дарга -Байгаль орчны сайд
2. Мөн хавсралтын 14 дэх заалтын "Дарга онцгой байдлын асуудал хариуцсан сайд" гэснийг "Дарга Хүнс, хөдөө аж ахуйн сайд" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолын хавсралтын 16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Гадаад хэргийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
