- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 319
Улаанбаатар хот
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.4, 9.1.2, 16.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын нүүрсний орд газраас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэл төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Монголын Алт" ХХК-д олгосугай.
2. Төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг ашиглалтад орсноос хойш 10 жилийн дараа төрийн өмчид шилжүүлэн авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.РАШ
Текст томруулах
A
A
A
