- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мянганы сорилтын гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлын тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 8 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Монголын мянганы сорилтын сан"-гийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд
Гишүүд: -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
-Сангийн сайд;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
-Эрүүл мэндийн сайд;
-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд;
-Иргэний нийгмийн төлөөлөгч;
-Иргэний нийгмийн төлөөлөгч;
-Хувийн хэвшлийн төлөөлөгч.
2. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөгч "Монголын мянганы сорилтын сангийн дүрэм"-ийн 2 дугаар зүйлд заасны дагуу сонгогдоно.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
