A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 111

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ОХУ-ын "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тавин хувь, Монгол Улсын төрийн өмчийн тавин хувийн оролцоотой хуулийн этгээд (хязгаарлагдмал хариуцлагатай компани)-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

2. Шинээр байгуулах хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт хувьцааны Монголын талд ногдох тавин хувийг тэнцүү хэмжээгээр "Монголын төмөр зам" хувьцаат компани, "Эрдэнэс МГЛ" ХХК-д эзэмшүүлэхээр тогтсугай.

3. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн санд Монголын талаас оруулах 1.272.000.000 (нэг тэрбум хоёр зуун далан хоёр сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам,тээвэр,барилга, хот БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА