- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 300
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтад дор дурдсан агуулга бүхий 51 дэх заалт нэмсүгэй:
51 | Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр, стандартын зөрчил, давхардал, хийдлийг судлан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах ажлын хэсэг | Сангийн сайд |
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
