A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 272

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулга бүхий 30 дахь заалтыг нэмсүгэй.

"30. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Лаосын Засгийн газар хоорондын хамтарсан Комиссын Монголын хэсэг

Дарга –Эрүүл мэндийн сайд".

2. Мөн хавсралтын 4 дэх заалтыг "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол-Италийн Засгийн газар хоорондын холимог Комиссын Монголын хэсэг -Дарга –Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд", 16 дахь заалтыг "Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсэг –Дарга –Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Гадаад харилцааны сайд С.БАТБОЛД