A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 322

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтын "Нэг. Төсвөөс санхүүждэг" гэсэн хэсгийн 9 дэх заалтын "гал унтраах П зэрэглэлийн" гэсний дараа "17 дугаар анги, 23 дугаар анги" гэж, 22 дахь заалтын "34 дүгээр анги" гэсний дараа "35 дугаар анги" гэж тус тус нэмсүгэй.

2. Мөн хавсралтын "Хоёр. Аж ахуйн тооцоотой" гэсэн хэсэгт "57. Дорноговь аймаг дахь шатахууны нөөцийн салбар" гэсэн заалт нэмж, 33 дахь заалтын "Дорноговь аймаг дахь өвс тэжээл, шатахууны нөөцийн салбар" гэснийг "Дорноговь аймаг дахь өвс тэжээлийн нөөцийн салбар" гэж, 34 дэх заалтын "Дундговь аймаг дахь өвс тэжээл, шатахууны нөөцийн салбар" гэснийг "Дундговь аймаг дахь өвс тэжээлийн нөөцийн салбар" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шинээр байгуулагдах гал унтраах ангиудад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт, барилга байгууламжийн зардлыг 2010 оноос улсын төсөвт үе шаттайгаар тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Тэргүүн

шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД