A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 376

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангийн зарим эх үүсвэрийг чөлөөлөх зорилгоор "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дор дурдсан тогтоолын дараахь зүйлийн "Засгийн газрын нөөц сангаас" гэснийг "Сангийн сайдын төсвийн багцаас" гэж тус тус өөрчлөн найруулсугай:

1.1. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тогтоолын;

1.2. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 101 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн;

1.3. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 116 дугаар тогтоолын;

1.4. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дугаар тогтоолын;

1.5. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн;

1.6. "Хэрлэнбаян-Улааны улсын тусгай хэрэгцээний нутгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн;

1.7. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 207 дугаар тогтоолын;

1.8. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаар тогтоолын;

1.9. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр тогтоолын;

1.10. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаар тогтоолын.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дор дурдсан тогтоолын дараахь зүйлийн "Сангийн сайдын төсвийн багцаас" гэснийг "Засгийн газрын нөөц сангаас" гэж тус тус өөрчлөн найруулсугай:

2.1. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн;

2.2. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн;

2.3. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 245 дугаар тогтоолын;

2.4. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын;

2.5. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 268 дугаар тогтоолын;

2.6. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 277 дугаар тогтоолын;

2.7. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн;

2.8. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 293 дугаар тогтоолын;

2.9. "Эрчим хүчний салбарын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 295 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн;

2.10. "Мал өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан авах нэмэлт арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 296 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйлийн;

2.11. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 304 дүгээр тогтоолын;

2.12. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 305 дугаар тогтоолын;

2.13. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 311 дүгээр тогтоолын;

2.14. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаар тогтоолын.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ