A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2010 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 39

Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийн жагсаалтад дор дурдсан агуулга бүхий 7, 8 дугаар заалт нэмсүгэй:

"7. Перренат аммони /реннийн давс/ Ховор металлын зах зээлийн үнийн мэдээлэл гаргадаг www.metal-pages.com цахим хуудсанд байршуулсан үнэ
8. Гянтболд ХБНГУ-ын Ашигт малтмал, гео-судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг www.bgr.bund.de цахим хуудсанд байршуулсан үнэ"

2. "Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус үүрэг болгосугай.

3. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлалыг холбогдох журмын дагуу батлан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газар (Ц.Оюунбаатар)-т даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ