A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 269 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг "Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардалд зориулан 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй" гэж өөрчлөн найруулсугай.

2. Мөн тогтоолоор баталсан хавсралтын "Дарга-Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр" гэснийг "Дарга-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд" гэж, "Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол (зөвшилцсөнөөр)" гэснийг "Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол (зөвшилцсөнөөр)" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Мөн тогтоолын хавсралтад "Дарга-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд" гэсний дараа "Дэд дарга-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар" гэж, "гишүүд" гэсэн хэсэгт "Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн (зөвшилцсөнөөр)", "Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг", "Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР