A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ(ЕС-ын за
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ(ЕС-ын захирамж)

1. Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Төрийн өмчийн хорооны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газар (удирдлагын хэлтэстэй);

б) Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газар;

в) Тамгын газар (хууль зүйн хэлтэс, хангамж, үйлчилгээний хэлтэстэй);

г) Төрийн өмчийн хяналт шалгалтын газар (бүртгэл, мэдээлэл, хяналт-шинжилгээний хэлтэстэй).

3. Төрийн өмчийн хорооны удирдлагын орон тоог дарга, дэд даргатай байхаар, орон тооны дээд хязгаарыг 74 байхаар тус тус тогтоосугай.

4. Төрийн өмчийн хорооны хариуцсан асуудал нэмэгдэж, зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тус хороонд шаардагдах нэмэлт зардлыг 2011 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

5. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн хорооны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай" Ерөнхий сайдын 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар захирамж, "Захирамжид өөрчлөлт оруулах тухай" 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 79 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД