A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 284

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Улсын онцгой комиссын ажиллах журам"-д дор дурдсан агуулгатай 4.3, 4.4 дэх хэсэг нэмсүгэй:

"4.3. Энэ журмын 4.1-д заасан шийдвэр гармагц түүнийг тухайн өдөрт нь багтаан албажуулж, Сангийн яаманд хүргэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна.

4.4. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөрөнгийг Сангийн яам ажлын 24 цагийн дотор холбогдох байгууллагад багтаан олгох арга хэмжээ авна" гэж.

2. Мөн журмын 2.1.5-д "асуудлаар" гэсний дараа "гамшиг үүссэн тухайн аймаг болон яамны гаргасан тооцоог үндэслэн" гэж, 2.2.6-д "саналыг" гэсний дараа "нэн даруй" гэж тус тус нэмж, журмын 4.1-ийн "тухайн үеийн" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД