- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 58.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам"-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай:
а) 3,8,13 дугаар заалтын "зэсийн баяжмалын" гэснийг "зэсийн баяжмал, нүүрс" гэж;
б) 4,9,14 дүгээр заалтын "зэсийн баяжмалаас" гэснийг "зэсийн баяжмал, нүүрс" гэж.
2. Энэ тогтоолыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
