- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Төв болон зүүн 3 аймгийн)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Төв болон зүүн 3 аймгийн)
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн II улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
