- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-28-ны 19-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-28
-ны 19
-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 213
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ус, намгархаг газрыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд экологийн боловсрол олгох, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа явуулах үүрэг бүхий "Өгийнуурын ус, намгархаг газрын Мэдээлэл сургалтын төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. "Өгийнуурын ус, намгархаг газрын Мэдээлэл сургалтын төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
