- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛД ХАМААРУУЛЖ,ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 271
Улаанбаатар хот
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛД ХАМААРУУЛЖ,ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.3,17.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-ын "4.Булган аймгийн улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал" гэсэн хэсэгт "11.Баяннуур сумын Майхан уулын энгэрт орших эртний нүүдэлчний язгууртны бунхант булш" гэж нэмсүгэй.
2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Булган аймгийн Баяннуур сумын Майхан уулын энгэрт орших эртний нүүдэлчний язгууртны бунхант булшны хамгаалалтын бүсийг 700 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор шон тэмдэг тавих, хашаа барих зэрэг хамгаалалтын дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатад даалгасугай.
4. Эртний нүүдэлчний язгууртны бунхант булш, ховор олдворуудыг хамгаалах, сэргээн засварлах, орчны тохижилт хийхэд шаардагдах 80.0 (наян) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A