- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 296
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
"Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд "-Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /хяналт шинжилгээ, үнэлгээний тасагтай/" гэснийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"-Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс;
-Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг;".
2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийг Засаг даргын Тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
