- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2001-164-р тогтоолд)

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 108
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2001-164-р тогтоолд)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд "ТБЦДС" гэснийг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" гэж өөрчилсүгэй.
2. Компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан дүрэмд нь өөрчлөлт оруулж Компанийн тухай хуулийн дагуу батлуулан холбогдох байгууллагад бүртгүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
