A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2012-138-д)

Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 138 дугаар тогтоолд дараахь агуулга бүхий 3 дугаар зүйл нэмсүгэй:

"3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийн үндсэн хүү болон тус банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүү, валютын ханшийн зөрүүгийн алдагдлын зардлыг 2012 оны улсын төсвийн тодотголд тусгах, цаашид 2013-2017 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад үүрэг болгосугай."

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА