- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1997 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1997 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175
"Монгол Улсын 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийг үндэслэн, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явц, санхүүжилтийн байдалтай уялдуулан төсвийн хөрөнгийг үр ашигтай ашиглах зорилгоор Монгол Улсын Зүасгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1997 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1, 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.
2 .Төрийн өмч хувьчилснаас төвлөрсөн төсөвт сүүлийн хагас жилд төвлөрүүлэх орлолгын хэмжээг гуравдугаар хавсралтын ёсоор баталж, биелэлтийг хангах зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хороо З.Энхболдод даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 332 дугаар тогтоолын 1, 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
