A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ,ТӨСӨЛ,АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2001
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ,ТӨСӨЛ,АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2001 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 2001 онд санхүүжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралт, улсын төвлөрсөн төсвийн болон замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт, хөрөнгийн эх үүсвэрийн хүрэлцээгүйгээс 2000 онд бүрэн санхүүжигдэлгүй шилжин ирсэн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:

а/хөрөнгийн эх үүсвэрийн хүрэлцээгүйгээс 2000 онд бүрэн санхүүжигдэлгүй шилжин ирсэн, З дугаар хавсралтад дурдсан барилга байгууламж, төсөл, арга хэмжээг 2001 онд бүрэн санхүүжүүлсүгэй;

б/өмнөх оноос шилжиж ирсэн санхүүжилтийн өрийг барагдуулах, энэ оны батлагдсан барилга байгууламж, төсөл, арга хэмжээг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд өмч хувьчлалын орлогыг төвлөрсөн төсөвт бүрэн төвлөрүүлж зөвхөн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд ашигласугай.

3. "Монгол Улсын 2001 оны төвлөрсөн төсвийн тэнцлийн тухай" Улсын Их Хурлын 2000 оны 49 дүгээр тогтоолыг үндэслэн өмч хувьчлалын орлого, гадаадын санхүүгийн зээлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс давж биелсэн тохиолдолд санхүүжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

4. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц, төслийн ач холбогдол, ашиглалтад оруулах хугацаа, санхүүжилтийн байдалд хяналт тавьж, захиалагч байгууллагуудтай тохиролцон энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд багтаан шаардлагатай зохицуулалт хийж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.