A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ, ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

1998 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

"Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 21 дүгээр зүйл, "Ургамал хамгааллын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цэвэгмидийн Хорлообаатарт Таримал ургамлын үрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн, Чулууны Намжилдоржид Мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн, Жамъяндоржийн Цэрмаад Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн, Дамбадаржаагийн Чилхаажавт Геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг тус тус олгосугай.

2.Хариуцсан ажил үүргийнх нь чиглэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нанцагийн Батсуурийн Мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн, Дамбын Цэдэвийн Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн, Шонбонгийн Орсоогийн Таримал ургамлын үрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг тус тус хүчингүй болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ