A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮҮРЭН ТЕЛЕФОН ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ, ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-16-ны өдрийн 141-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮҮРЭН ТЕЛЕФОН ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ, ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2016-11-16-ны өдрийн 141-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 84

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төсвийн санхүүжилтээр үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг 1, 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан албан тушаалтны үүрэн телефон хэрэглэх зардлын нормативыг Засгийн газрын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид улс хоорондын ярианы эрхтэйгээр, нэг сард 150 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар, бусад албан тушаалтанд улс хоорондын ярианы эрхгүй нэг сард 65,0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар тогтоосугай..

3.Үүрэн телефон хэрэглэх зайлшгүй шаардлагатай төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны жагсаалт болон зардлын нормативыг батлан гаргаж, мөрдүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.

4.Энэ тогтоолыг 1999 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлж, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Я.Очирсүхэд үүрэг болгосугай.