A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 103

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 1998 оны З дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД